top banner

Архангайн баяр наадмыг хойшлууллаа


2018-07-05 11:24:20
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн баяр наадмыг 2018 оны 07-р сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа.

Мөн тус аймгийн шүлхий өвчин гараагүй бусад сумдын баяр наадмыг энэ сарын 8-11-ний хооронд байсныг хойшлуулж, 2018 оны 07-р сарын 19, 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Харин зарим сум, сургууль, байгууллагын ойн баяруудын товыг тогтоолгохоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд албан бичиг хүргүүлээд байна.
 Б.Гэрэлт-Од

Монгол брэнд