top banner

Хогийн цэгийг цэвэрлэж, сагсны талбай байгуулжээ


2018-07-05 13:35:07
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын “Эрдэнэ” багийн Хабитат Сэлбийн 14 дүгээр гудамжинд олон жил хуримтлагдсан хур хогийг тухайн багийн иргэд, хүүхэд, залуучууд цэвэрлэж сагсны талбай болголоо.
Уг гудамжны буланд шөнө, оройн цагаар иргэд ахуйн болон барилгын хог байнга хаяж зун өмхийрч ялзардаг байна. Үүнийг Хот тохижуулах газар цэвэрлэдэг ч иргэд хогоо байнга хаясаар л байдаг байна. Иймд үүнийг цэгцлэхээр “Эрдэнэ” багийн Засаг дарга оршин суугчдыг уриалан өөрсдийг нь оролцуулан цэвэрлэж ойр орчмын томоохон дэлгүүр, үйлчилгээний газраас хандив цуглуулан сагсны талбай байгуулжээ.
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд