top banner

Багш нарын мэдлэг, чадвар муу гэсэн шүүмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ


2018-07-05 15:38:12
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаан боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилтын тухай хэлэлцээд багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, сурагчдын төлөвшил, харилцааны соёл муу тухай иргэдээс гаргаж буй санал, шүүмжпэл, гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
- Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгт хамрагдагчдын тоо өсч, боловсролын хүртээмж, хамран сургалт нэмэгдсэн. Булган суманд Ерөнхий боловсролын III сургууль шинээр ашиглалтад орлоо. Мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьд хүрч, дутагдалтай байгаа мэргэжлийн багш нарыг бодлогоор сургаж, хүний нөөцийн хангалтыг хийх ажлыг зохион байгуулж байна. Багш, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих “Оюунлаг Булган”, “Амжилтын галт тэрэг”, “Экологийн боловсрол” зэрэг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэнээр багш, сурагчдын идэвх, хандлага, суралцах, бие даах, харилцах ур чадвар зэрэгт ахиц гарч байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Түвшинмөнх ярилаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт, улсын олимпиадад үзүүлж буй амжилт тааруу, байгууллагын соёл, хамт олон төлөвшиж чадаагүй, сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч, багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, сурагчдын төлөвшил, харилцааны соёл муу байгаа талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал хэлж, боловсролын үйлчилгээний талаар иргэдээс ирж буй шүүмжпэл, гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
М.Батжаргал


Монгол брэнд