top banner

Коста-Рика улсын хөл бөмбөгийн шигшээ баг шинэ дасгалжуулагчтай болно


2018-07-05 17:01:44
Зураг
САН-ХОСЕ. /Синьхуа/. 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд Коста-Рика улсын үндэсний шигшээ багийн гаргасан тааруухан үр дүнгээс улбаалан ахлах дасгалжуулагч Оскар Рамирезтэй байгуулсан гэрээний хугацааг сунгахгүй болсон тухай тус улсын хөл бөмбөгийн холбооноос лхагва гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Коста-Рика улсын шигшээ баг Орост болж буй ДАШТ-нд амжилт муутай оролцож, Серби болон Бразилийн багт хожигдож, Швейцар улсын шигшээ багтай хайнцаж, хэсгээсээ хасагдах шатанд гарч чадалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн билээ.

“Манай улсын шигшээ багийн ДАШТ-нд хийсэн сүүлийн тоглолтоор О.Рамирезтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон. Түүний үнэнч зүтгэл, мэргэжлийн ур чадвар хийгээд заах арга барилыг сайшааж байгаа хэдий ч энэ удаагийн тэмцээний таагүй үр дүнгээс шалтгаалан ийм шийдвэр гаргалаа” гэж Коста-Рика улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Родольфо Виллалобос мэдэгджээ.
 
Э.Хулан
 

Монгол брэнд