top banner

Хятад улсын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болж байна


2018-07-06 09:53:16
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. Хятад улсаас импортолж буй 34 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна.
 
Хятадын бараанд татвар ногдуулах шийдвэр нь Америкийн компаниудын оюуны өмч болон технологийг хятадын компаниуд хууль бусаар олж авах, эзэмших, түүнчлэн Хятадууд худалдааны шударга бус арга хэрэглэдэг байсантай нь холбоотой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа хэмээн Д.Трамп өмнө нь мэдэгдэж байсан.
 
Д.Трампын үзэж байгаагаар, АНУ-ын засаг захиргааны энэхүү шинэ арга хэмжээнүүд нь тус улсын Хятад улстай хийдэг худалдаанд хүлээдэг 500 тэрбум ам.долларын алдагдлыг арилгахад тус дөхөм болох аж. 
 
Америкийн талаас авч хэрэгжүүлэх алхмууд нь Хятад улсын үндэсний ашиг сонирхлыг хөндөж байгаа учир хариу арга хэмжээ авна гэж Хятад улсын зүгээс мэдэгдэээд байгаа юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд