top banner

Бразилийн хөл бөмбөгчин Данило ДАШТ дуусах хүртэл дахин тоглохооргүй боллоо


2018-07-06 13:26:13
Зураг
КАЗАНЬ. /ТАСС/. Бразилийн шигшээ багийн хамгаалагч Данило ДАШТ дуусах хүртэл багтаа дахин тоглохгүй хэмээн тус улсын үндэсний шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Данило өнгөрсөн пүрэв гарагт бэлтгэл хийх үеэрээ зүүн шагайндаа гэмтэл авсан бөгөөд ДАШТ дуусах хүртэл гэмтэл нь эдгэж, тоглох чадвараа сэргээж чадахааргүй болсон байна. Гэсэн хэдий ч тэрбээр тэмцээн дуусах хүртэл багийнхантайгаа хамт байх аж.

Данило Коста-Рикагийн багтай тоглох үеэрээ баруун гуяндаа гэмтэл авсан бөгөөд түүнээс хойш талбай дээр гараагүй байна.

Бразилийн шигшээ баг ¼ шигшээд Бельгийн шигшээ багтай тоглох юм. Тоглолт Казань хотод болно.
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд