top banner

АНУ-ын ногдуулсан татвар нь Хятадын ДНБ-ий өсөлтийг 0,2 хувиар сааруулна


2018-07-06 14:48:32
Зураг
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын 50 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бараанд АНУ-ын зүгээс шинээр ногдуулсан татвар нь БНХАУ-д бага зэргийн сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд тус улсын ДНБ-ний өсөлтийг 0,2 хувиар сааруулна. Энэ тухай Хятадын Ардын банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ма Зюнь ярьсныг Sina цахим хуудаст өнөөдөр мэдээлжээ.
 
“50 тэрбум ам.долларын хүрээнд хийгдэх худалдааны дайны Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал байх болно. Бидний тооцоолсноор ДНБ-ний өсөлтийн эрч 0,2 хувиар буурна. Энэ сэдвээр хоёр сар гаруйн турш ярилцаж байгаа учраас эдийн засаг, банк, аж үйлдвэрийн хүрээнийхэн хэдийн мэдэж байгаа” гэж Ма Зянь хэллээ.
 
Шинжээчийн дүгнэснээр, 7 дугаар сарын 6 буюу өнөөдөр эхэлж буй АНУ-Хятадын худалдааны дайн нь хөрөнгийн зах зээл болон юанийн ханшид төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй аж.  
 
6 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ “Хятад улс Америкийн оюуны өмч болон технологийг хулгайлж, шударга бус худалдаа хийж байгаа учраас 50 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулж” буйг мэдэгдсэн билээ.
 
Үүний хариуд Америкийн мөн хэмжээгээр үнэлэгдэх бараанд Хятадын тал татвар ногдуулж байгаагаа Вашингтонд мэдэгдсэн байна.
 
Э.Аянзаяа 
 
 
 
 









Монгол брэнд