top banner

Үүлэнд зориудаар нөлөөллөө


2018-07-06 17:37:06
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц гарч энэ сарын 4-ний өдрийн 18 цаг 45 минутад Улаангомоос баруун хойш 85 км-т үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Энэ үед агаарын урсгал Баян-Өлгий аймгийн чиглэлтэй, салхины хурд 7 м/с, агаарын температур 18.6, агаарын чийг 67 хувьтай байжээ. Үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүнд Сагил, Давст, Түргэн, Улаангом, Хяргас, Өлгий, Зүүнхангай, Өмнөговь, Завхан, Тэс, Наранбулаг сумдын нутгийг хамран сүүлийн хоёр хоногт хур тунадас орж байна. Энэ сард агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй аж.
“Долдугаар сар гарсаар цаг агаарын хувьд нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Увс нуур, Тэс голын хөндийгөөр өдөртөө 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч халах төлөвтэй байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн синоптик инжежер Г.Нацагдорж мэдээллээ.
Б.Батхүү

Монгол брэнд