top banner

Арвайхээрт амралтын өдрийг шилжүүлжээ


2018-07-08 11:48:58
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97, аймаг байгуулагдсаны 87, Монгол Улсын Анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойн баяр наадмыг Өвөрхангайчууд 2018 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Үүнтэй холбогдуулан “Ажлын өдөрт шилжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2018 оны өдрийн А/430 дугаар захирамжаар 2018 оны 7 дугаар сарын 10-ны мягмар гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн байна.
Захирамжийн дагуу Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд Бямба гарагт бүтэн цагаар ажиллалаа.
Б.Батчимэг


Монгол брэнд