top banner

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо


2018-07-08 18:22:53
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа баасан гарагт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо.

Тангараг өргөх тухай төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоолоор энэ өдөр Боловсрол, соёл урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Мандалхүү, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэнлхам, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Д.Уянга, БСУГ-ын Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг, ХХҮГ-ын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Б.Мөнхзул, ХХҮГ-ын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Б.Цэвээндорж, ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Пүрэвдорж, Шарын гол сумын ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Т.Ариунтунгалаг, Хонгор сумын 3 дугаар багийн зохион байгуулагч Н.Алтанзул, Хонгор сумын байгаль хамгаалагч Д.Наранхүү, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын байцаагч У.Золзаяа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Дулам, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа нарын 13 албан хаагч тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон аж.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын 9-д заасны дагуу аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг тангаргийг дээдлэн дуудсан ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1,4,8 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 6 дугаар заалтыг үндэслэн 13 албан хаагч ийнхүү тангаргаа өргөлөө.
 
Л.Отгонбаатар
 


Монгол брэнд