top banner

Хугацаа дууссан, зөвшөөрөлгүй худалдан борлуулсан эд зүйлсийг устгалаа


2018-07-08 18:31:28
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хураан авсан эд зүйлсийг өнөөдөр устгалаа. Үүнд зөвшөөрөлгүй худалдан борлуулсан 8 нэр төрлийн 149 ширхэг тамхи, хүчинтэй хугацаа нь дууссан 168 ширхэг шар айраг, 8,9 кг бор гөрөөсний мах, 3,7 кг хаяг, гарал үүсэл тодорхойгүй шоколад, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан 5 нэр төрлийн 540 ширхэг эм устгажээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01-А/98 дугаар захирамжаар Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн Үнэлгээний асуудал хариуцсан комиссын бүрэлдэхүүн, Устгах асуудал хариуцсан комисс, Худалдан борлуулах асуудал хариуцсан комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталсан байдаг. Эдгээр комиссын шийдвэрээр ийнхүү зөвшөөрөлгүй болон хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг “Бараат” хогийн цэгт булж устгасан аж.

Хурааж авсан бараа бүтээгдэхүүнийг хөндлөнгийн гэрч, хэвлэл мэдээллийн төлөөллийн аль нэг нь байж устгалд оруулдаг аж. Шингэн зүйлийг зориулалтын ухсан нүхэнд асгах, шахмал болон бусад зүйлийг хайрцаг баглаа боодлоос нь гаргаж шатаах зэргээр устгалд оруулдаг ажээ.

 
Л.Отгонбаатар
 
 


Монгол брэнд