top banner

Аж үйлдвэрийн салбар цахим тоон системд шилжин хөгжиж байна


2018-07-09 08:58:13
Зураг
ЕКАТЕРИНБУРГ. /ТАСС/. “Дэлхийн судалгааны хүрээлэнгүүдийн урьдчилсан таамаглалаар, аж үйлдвэрийн салбар цахим тоон системд шилжин хөгжсөнөөр ирэх арван жилд эдийн засагт 30 гаруй их наяд ам.долларын нэмэлт орлого оруулна. Үйл ажиллагааны бүх салбарыг цахимжуулах нь дэлхийн эдийн засагт 100 их наяд ам.долларын хувь нэмэр оруулна хэмээн тооцож байна” гэж ОХУ-ын аж үйлдэр, худалдааны сайд Денис Мантуров “ИННОПРОМ-2018” чуулга уулзалтын албан ёсны нээлтийн өмнө үзэсгэлэн үзсэн зочдын өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.
 
“Ирээдүйн ухаалаг үйлдвэрүүдэд зориулсан аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлэгчид хөгжинө. Шинжээчдийн дүгнэлтээс үзвэл, шинэ бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээ нэмэгдсэнээр 2020 он гэхэд цахим үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн хэмжээ 700 гаруй тэрбум ам.доллар, 2025 онд 3 их наяд ам.долларын түвшинд хүрнэ” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
 
Компаниуд тоон цахим системийн эрин үед шилжиж, түүнд нийцүүлэн байгууллагынхаа стратеги, үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө эргэн харж байна.
 
“ИННОПРОМ” үзэсгэлэнг Екатеринбургт 2010 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2012 онд ОХУ-ын засгийн газраас уг үзэсгэлэнд Холбооны улсын статус олгосон байна. Энэ жил үзэсгэлэн долдугаар сарын 9-12-нд болох юм.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд