top banner

Европын хамгийн өндөр настай хүн өөд болжээ


2018-07-09 11:58:19
Зураг
МОСКВА. /АиФ/. Европын хамгийн өндөр настай эмэгтэй Итали улсад 116 насандаа таалал төгссөн тухай “Ansa” агентлаг мэдээлэв.
 
Итали эмэгтэй Жузеппина Проетто-Фрау нь энэ сарын 6-нд Флоренция мужийн төрөлх сууриндаа таалал төгсчээ. Тэрбээр Европын хамгийн өндөр настай хүнд тооцогддог байсан төдийгүй дэлхийн хамгийн өндөр настай хоёр дахь эмэгтэй байжээ. 1901 оны тавдугаар сарын 2-нд төрсөн 117 настай Япон эмэгтэй Тиё Мияко одоогоор дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байна.
Э.Аянзаяа 

Монгол брэнд