top banner

ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт Д.Черышев, А.Зюба нар багтжээ


2018-07-09 12:01:01
Зураг
МОСКВА. /ТАСС/. Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Артем Зюба, хагас хамгаалагч Денис Черышев нар телевизийн ESPN сувгийн гаргасан хувилбараар ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт багтжээ..
 
Черышев 4 гоол, Зюба 3 гоол оруулснаар Оросын шигшээгийн шилдэг мэргэн буучид болсон билээ.
 
Бэлгэдлийн шигшээг бүрэн бүрэлдэхүүнээр нь танилцуулбал: хаалгач Чо Хён У /Өмнөд Солонгос/, хамгаалагчид Бенжамен Павар, Лукас Эрнандес /Франц/, Мортеза Пурлиганжи /Иран/, Харри Магуайер/Англи/,  хагас хамгаалагчид Родриго Бентанкур /Уругвай/, Денис Черышев /ОХУ/, Такаши Инуи /Япон/, довтлогчид Мэттью Леки /Австрали/, Анте Ребич /Хорват/, Артем Зюба /ОХУ/.
 
ОХУ-ын шигшээ баг ¼-ийн шигшээ тоглолтод торгуулийн цохилтоор Хорватын багт хожигдсон билээ. Оросын хөлбөмбөгчид 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан юм.
 
Э.Аянзаяа


Монгол брэнд