top banner

НЭМГ-аас болзошгүй аюулаас сэрэмжлүүлэв


2018-07-09 12:08:00
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд НЭМГ-аас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
 
-Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
-Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс хэрэглэхээс сэргийлэх
-Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
-Ил задгай, баталгаагүй газраас хоол хүнс авахаас татгалзах
-Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
-Наршилтаас сэргийлэх
-Гүнзгий гол, дуу цахилгаантай бороо, үер уснаас сэргийлэх
- Ахуйн осол гэмтлээс сэргийлэх
- Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
- Хурд хэтрүүлэхгүй явах, суудлын бүс, даруулгыг хүн бүрт тохируулан хэрэглэх, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх
-Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
-Гудамж, талбайд хүн ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, тусламж иртэл анхны тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн зөвлөж байна.
 
 


Монгол брэнд