top banner

Он гарсаар бага насны долоон хүүхэд амь насаа алджээ


2018-07-09 12:13:13
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүд эцэг эхийн хайхрамжгүй байдал, хараа хяналт сул байснаас үүдэн эрүүл саруул хэрнээ золгүйгээр амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал сүүлийн үед нэмэгдэж байна. Увс аймагт он гарсаар бага насны долоон хүүхэд амь насаа алджээ.
Зүүнхангай суманд нэг айлын гурван хүүхэд гэртэйгээ шатаж амь насаа алдсан бол Давст, Тэс сумдад 3, 4 настай хүүхдүүд усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Иймд баяр наадмын үеэр эцэг эхчүүд үр хүүхдээ осолд өртөх эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цаг ямагт хараа хяналтаа онцгой сайжруулах нь чухал байгаа аж.
“Бага насны хүүхэд усанд осолдож амь насаа алдаж буй шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдээ нуур, гол усны эрэг дагуу тоглуулдаг, амарч зугаалахдаа дагуулж явдаг, улмаар согтууруулах ундаа хэрэглэж хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулсан зэрэгтэй холбоотой. Өөрийгөө хамгаалах чадваргүй, бага насны хүүхдүүд энэ мэтчлэн золгүй байдлаар хорвоог орхиж байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод байна. Иймд хүүхдэд тавих хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй байна” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаа хэллээ.
Б.Батхүү

Монгол брэнд