top banner

ХААН банкны хадгаламжийн азтанууд тодорлоо


2018-07-09 12:16:16
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Банк санхүүгийн салбарт манлайлагч ХААН банкны Увс аймаг дахь салбараас шинээр хадгаламж нээсэн болон хугацаатай хадгаламжиндаа орлого нэмсэн харилцагч нараа урамшуулах зорилгоор Азтан тодруулах сугалаат тохирлын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд хадгаламжиндаа 100 мянган төгрөгийн орлого тутамд сугалааны тохирлын эрхээ үүсгэсэн нийт харилцагч нараас 5 азтан тодруулсан юм. Азтанууд 32 инчийн зурагт, малчны хөргөгч зэргийг хожсон бол супер шагналын эзэн мотоцикль хожлоо.
“Хаан банкны хадгаламжийн аян нь нэг талаар мөнгөн хуримтлал үүсгэж буй харицагч нарыгаа урамшуулахын дээр санхүүгийн эрсдлээс сэргийлэх, ирээдүйн амьдралынхаа төлөө хуримтлалтай болохын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах зорилготой юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг энэхүү хадгаламжийн аяны азтанууд маань улам нэмэгдсээр байна. Энэ удаагийн хадгаламжийн аянд 2500 орчим харилцагчийн 740 мянга орчим сугалаа үүссэн” хэмээн тус банкны захирал Б.Батнасан хэллээ.
Б.Батхүү

Монгол брэнд