top banner

Хот, суурингуудын ногоон байгууламжуудыг баяжуулна


2018-07-09 13:16:55
Зураг
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ хүрээлэн буй орчны нөхцлийг сайжруулахын тулд 2025 он гэхэд 300 хотод мод, зүлэг тарьж, ногоон бүсийг нь баяжуулахаар төлөвлөөд байгаа тухай даваа гарагт тус улсын өдөр тутмын сонинд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. 

Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлснээр агаарын хэмийг бууруулж, чанарыг сайжруулж, дуу чимээний тархалтыг багасгаж, ан амьтдад амьдрах таатай орчин бий бүрдүүлж, орон нутгийн биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх аж.

Тус улсын үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд тусгасанчлан ирэх хоёр жилд 200 хотыг ой моджуулж, зургаан хотын ногоон байгууламжуудыг хөгжүүлэх ажээ. Уг төлөвлөгөөний дагуу Бээжин, Тяньжин, Хэбэй хотын ногоон байгууламжуудыг хөгжүүлэх юм байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар нэг хотын 133330 мянган хавтгай дөрвөлжин метр газар нутгийг моджуулсан бөгөөд улсын хэмжээнд нийт 138 хотыг моджуулсан байна.
 
Э.Хулан
 

Монгол брэнд