top banner

Л.Ганболдыг Засаг даргад дахин нэр дэвшүүллээ


2018-07-09 13:20:50
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 8-р хуралдаан болж Хөвсгөл аймгийн Засаг даргадМАН-ын бүлгээс Л.Ганболдыг дахин нэр дэвшүүллээ. Хуралдаан өнөөдөр 11 цаг 40 минутанд 35 төлөөлөлгч буюу 87,5 хувийн ирцтэйгээр эхэлсэн тус хурлын үеэр Ардчилсан намын бүлэг Г.Мөнгөнхуягийг нэр дэвшүүлсэн юм.
Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нэрээ татаж МАН-аас нэр дэвшигч Л.Ганболдод 31 төлөөлөгч саналаа өгч Хөвсгөл аймгийн Засаг даргад дахин нэр дэвшүүллээ. Тус хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Л.Ганболд “Надад дахин итгэл хүлээлгэсэн намын нөхөддөө баярлалаа. Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн хууль дүрмийг зөрчөөгүй төрийн хуулиа дээдлэн ажиллаж байгаа. Намайг 2016 онд Засаг даргаар томилохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 6 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэдгийг үндэслэн томилсон. Цаашид ч би хуулиа дээдлэн төрөө хүндэтгэн нөхдийнхөө итгэлийг алдахгүй зүтгэх болно” гэдгийг хэлж байлаа.
Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон захирамжийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон бөгөөд энэхүү асуудлыг тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар авч хэлэлцэн Хөвсгөлийн Засаг даргад Л.Ганболдыг дахин нэр дэвшүүллээ.
Б.Гантуяа

Монгол брэнд