top banner

Монгол уламжлалыг дэлхийд таниулах “Нью Жуулчин Турс”


2018-07-09 14:12:57
Зураг
Аялал жуулчлал гэдэг бол товчхондоо нэг газраас нөгөө газар луу явахыг хэлдэг. Гэхдээ энд хөдөлгөөний эхлэл ба төгсгөлийн цэгийн тухай асуудал яригдана. Тухайн этгээд тасралтгүй шилжилт хийсээр байх нь аялал жуулчлалын гол утга биш бөгөөд хамгийн гол нь хэдий орон зай, цаг хугацаа туулахаас үл хамаараад аялагч маань эсэн мэнд анх гарсан цэгтээ эргэн ирэх ёстой. Үүнийг ихэнхи тохиолдолд байнга оршин суудаг газар гэх ойлголтоор тайлбарладаг. Хүнийг байнга оршин суудаг газар нутгаас нь гаргаж, аялал жуулчлалд ороход хүргэдэг аялал жуулчлалын чухал ойлголт бол хүсэл сонирхол юм. Үүнийг хамгийн ихээр ойлгож мэддэг, тухайн аялагчийн эрүүл мэндийг найдвартай хамгаалж, аялагчид үүргийг нь сайтар ухамсруулж байх нь чухал.
“Нью Жуулчин Турс” компани нь дотоод, гадаадад өөрийн үйлчилгээ сүлжээ бүхий 10 гаруй охин компанитай Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компаний нэг бөгөөд гадаадын 30 гаруй орны 100 гаруй пүүстэй хамтран үйл ажиллагаа явуулж  жилд 10.0 мянга орчим жуулчин хүлээн авч Монгол улсынхаа үзэсгэлэнт газруудаар аялуулдаг.   Аялал жуулчлалын олон улсын зах зээл дээр маркетингийн үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр Америкийн Вашингтон, Германы Берлин,  Японы Токио, Хятадын Бээжин, Испанийн Мадрид, Тайваний Тайпей хотуудад өөрийн төлөөлөгчийн газар, маркетингийн компаниудыг ажиллуулахын зэрэгцээ ITB Berlin, WTM London, Top Resa Paris, ITE Hong Kong, MITT Moscow, ITF Taipei зэрэг олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байна.
Нью Жуулчин Турс компани нь Олон улсын чанартай хурал зөвөлгөөн уулзалт арга хэмжээг зохион байгуулах ажилд туршлага хуримтлуулж байгаагаараа салбартаа тэргүүлж байна. Ийм арга хэмжээг жилд 2-3 удаа зохион байгуулж байгаа бөгөөд томоохоноос нь дурдвал 300 хүн оролцсон Дэлхийн Яруу найрагчдын ХХҮ их хурал, 300 хүн оролцсон Монголч эрдэмтний 1Х их хурал, 150 хүн оролцсон Зүүн хойт Азийн Жудо бөхийн тэмцээн, 240 хүн оролцсон Зүүн хойт Азийн аялал жуулчлалын Ү форум, Дэлхийн 10 гаруй орны 140 гаруй судлаачид оролцсон Билчээрийн менежментийн Олон улсын их хурал, 500 хүн оролцсон Луй Виттон брендийн нээлтийн арга хэмжээ, 150 хүн  оролцсон Олон Улсын Шуудангийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн их хурал, 350 хүн оролцсон Олон улсын Монголч эрдэмтэдийн Х их хурал, Ази Номхон Далайн орнуудын иргэний нисэхийн захирлуудын 54-р хурал, Даян Дэлхийн Тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8-р уулзалтын үйлчилгээг амжилттай зохион байгуулаад байна. 2017 онд Дэлхийн томоохон банкны нэг JP Morgan банкны салбруудын гүйцэтгэх болон санхүү хариуцсан захирлуудад зориулсан инсентив аяллыг анх удаа Монголд зохион байгуулж зочид өндөр сэтгэгдэлтэй буцлаа. 

/>
Нью Жуулчин Турс компани нь тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэхэд анхааран ажилладаг ба жил бүр өөр өөр бүсэд зохион байгуулж заншсан олон улсын 100 км-ийн марафоноо Төв аймгийн Мөнгөн Морьт,  Дундговь аймгийн Бага газрын чулуу, Цагаан суврага,  Булган аймгийн Рашаант зэрэг газруудад зохион байгуулсан байна.  Мөн АНУ-ын Нью Йорк хотод төвтэй дэлхийн 12 улсад салбартай Explorer Club-ын 50 аялагчид алдарт Рой Чэпмэн Андрюс Монголд аялсны 100 жилийн ойд зориулсан экспедиц аяллыг амжиллттай зохион байгууллаа.

“Нью Жуулчин Турс” нь салбарын бодлого чиглэл, аялагчийн баталгаат болон аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй орчин, аялал жуулчлалын салбарт оруулах хувь нэмэр, тээвэр ба дэд бүтэц, туршлагажилт, салбарыг дэмжигч бусад салбарын нөлөөлөл, үнэ цэнэ, соёлын нөөц зэрэг аялал жуулчлалын компанид байх олон үзүүлэлтийг ханган ажиллаж чаддагаараа давуу талтай.
Мөн аялал жуулчлалын салбарын анхдагч байгууллагуудын нэг бөгөөд компани өөрөө эрсдэлийн даатгалд даатгуулснаас гадна мөн аялагчийг ч даатгалд хамруулдаг байна. Өөрийн үйлчилгээний сүлжээ, спорт аялалын шилдэг хөтөчтэйгөөс гадна дэлхийн 30 гаруй оронд аялуулах өргөн сонголттой байдаг нь “Нью Жуулчин Турс” компанийг сонгох шалтгаан болдог билээ. 
“Эх дэлхийгээ хайрлан эрдэнэт хүмүүнийг дээдэлж, эгнэшгүй дурсамжийг аяллаар бүтээнэ”. Энэ бол тус компанийн эрхэм зорилго бөгөөд дан ганц “одоо цаг”-ийн түвшинд үйл ажиллагаагаа явуулах бус “Бид 2020 он гэхэд байгальд ээлтэй, соёл уламжлалаа дээдэлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аялал жуулчлалын загвар компани болно” гэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Нью Жуулчин Турс компани нь аялагч бүр нутгийн иргэдийг дэмжих, байгалийн унаган төрхийг хадгалах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж байна. Нутгийн иргэдэд түшиглэсэн Эко цогцолборыг Тэрэлжийн Гүрү баазад байгуулан мод тарих, цагаан идээ боловсруулах, малчдыг малжуулах, монгол зан занглыг сурталчилах, гар урлалын зүйл үйлдвэрлэх зэрэг төслийг,  Хоёр загал жуулчны баазад малчдыг малжуулах, мод тарих, хүнсний ногоо тарих төслийг тус тус хэрэгжүүлж байна.
Грекийн Афин 2004, Италийн Торино 2006, Хятадын Бээжин 2008, Канадын Ванкувер 2010, Лондон 2012, Сочи 2014 зэрэг олимпууд, Доха 2006, Гуанжоу 2010 Азийн наадам, Өмнөд Африк 2010, Бразил 2014 Хөл бөмбөгийн ДАШТ-нд өөрийн орны хөгжөөн дэмжигчдийг амжилттай зохион байгуулж аялуулснаас гадна 2009 онд Солонгосын Чежү арал, Хонг Конг, 2011-2017 онд Хайнан, Сингапур, Дубай, Тайланд, Виетнам, Япон зэрэг орнуудад МИАТ-ын шууд нислэгийг авч өөрийн орны иргэдийг амжилттай аялуулсан байна. Өнөөдөр тус компани дэлхийн 40 гаруй оронд аялуулахаар бэлтгэл бүрэн хангаснаас гадна Хавай, Куба, Африк, Франц, АНУ, Итали, Турк, Финлянд зэрэг орнуудад аялах эрхийг үйлчлүүлэгчдийнхээ өмнө нээж өгчээ.

Цаашилбал “Нью Жуулчин Турс” нь нийгмийн хариуцлагын үүргээ сайтар ухамсарласан компани юм. Энэ утгаараа тэд зөвхөн Монголын говьд л цөөн тоогоор оршдог мазаалай баавгайг хамгаалж, тоо толгойг нь олшруулах үүднээс энэхүү амьтныг хамгаалах, аялагчдыг оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Мазаалай хамгаалах сан”-г үүсгэсэн байна. Мөнхүү хүүхдийн авьяасыг дэмжих зорилготойгоор улсын хэмжээний телевизтэй хамтран “Гэгээн алсын одод”, “Залуу зохион бүтээгч” зэрэг олон наадмыг ивээн тэтгэж ялагчдыг ОХУ, Япон, Хонг Конг, Солонгос зэрэг улсуудаар үнэ төлбөргүй аялуулжээ. Нью Жуулчин Турс компанийн хамт олон Сонгино Хайрхан дүүрэгт байрлах Шинэлэг халамжийн төвийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд хүүхдүүдийг баярлуулахаас гадна 2017 онд Вагнер Ази компанийн хамт тус халамжийн төвийн дулаалгыг сайжруулж өгсөн байна.
Өөр нэг зүйлийг ч энд дурдахгүй өнгөрч үл болно. Энэ тус компаниас хүний ёс зүйгүй үйлдлээс болж байгаль орчин эвдэн сүйтгэгдэх, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэх, байгалиа хамгаалахыг аялагчдад уриа болгон хэвшүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах эко аялал юм.
Тиймдээ ч Өмнөговь аймагт байрлах “Говийн Наран”, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Гүрү”, Хөгнө Тарнын үзэсгэлэнт байгальд орших “Хоёр загал” жуулчны баазуудыг нүүдлийн соёл иргэншил, малчин ахуйн аж байдалтай бүрэн танилцах үлгэр жишээ цогцолбор болгожээ. Уг баазад байрлах монгол гэрүүд нь бүгд дотроо ариун цэврийн өрөөтэй бөгөөд орчин үеийн чанарын шаардлагыг бүрэн хангадаг байна. Тиймдээ ч гадны аялагчдын хамгийн ихээр сонгож очдог, аялалын явцад буудаллах дуртай газар болсон нь дамжиггүй.
 

“НЬЮ ЖУУЛЧИН ТУРС”-ЫН ОЛОЛТ, АМЖИЛТ
  • 2004 онд Оюуны өмчийн газар, МҮХАҮТ-ын “Аялал жуулчлалын үндэсний брэнд” шагнал
  • 2005, 2006 онуудад МҮХАҮТ-ын “Шилдэг Энтрепренер”
  • 2005, 2006, 2008 онуудад “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны “Шилдэг Тур Оператор”
  • 2007 онд “Монголын Аялал Жуулчлалын холбоо”-ны шилдэг компани
  • 2008 онд МҮХАҮТ-ын “Оны шилдэг 10 байгууллага”-ийн нэгээр тодорсон.
  • 2011 онд Бизнесийн оролцоо Дэлхийн форум төв “Авилгатай тэмцэх шагнал”
  • 2012 онд МҮХАҮТ-ын "Бизнесийн Шилдэг шагнал"
  • 2012 онд” Худалдаа аж үйлдвэрийн Ази Номхон Далайн Холбоо”-ны "Алтан шагнал"
  • 2013 онд МҮХАҮТ-ын Оны шилдэг "Компанийн нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч" компани
  • 2015 онд Аялал жуулчлалын салбарын шилдэг татвар төлөгч
  • 2015, 2016, 2017 онуудад "Шилдэг Инбаунд Тур Оператор"  компани
  • 2017 онд Үндэсний Чанарын Шагнал
Олон Улсын стандартыг үйлчилгээндээ.....
2015 оноос тус компаний хамт олон олон улсын стандартуудыг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.  Нью Жуулчин Турс компани нь  ISO9001, OHSAS18001, ISO14001 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн баталгаажилтын гэрчилгээ авч Монголын аялал жуулчлалын салбарт олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн анхны компани болжээ. Ингэснээр тэд хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөх хэрэгцээг мэдэрсэн оновчтой шийдэлд тулгуурлан, чанарын удирдлагын тогтолцооны стандартад нийцсэн чанартай, найдвартай, аюулгүй үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангадаг юм.

МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ НЬ...
Монголд аялал жуулчлалын салбарын хөгжил дулимаг байдгын шалтгаан нь дэд бүтэц муу хөгжсөн, мэргэжилтэй боловсон хүчин хомс, дотоодын жуулчдын байгаль экологи, аялал жуулчлалын боловсрол хангалтгүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг.
Тэгвэл “Нью Жуулчин Турс” нь аялал жуулчлалын салбарын анхдагч байгууллагуудын нэг болохын хувьд үйлчилгээний бүхий л түвшинд мэргэжлийн, чанартай ажилчид бэлтгэх зорилгоор  “Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим”, Недерландын тусгай мэргэжилтнүүд, PUM болон Эделвайс зочид буудалтай хамтран “Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль”-ийг нээн ажиллуулж байна.
Энэ сургуулийн зорилго нь аялал жуулчлалын компани, гэр бааз, зочид буудал зэргийн үйлчилгээний технологи, стандарт, ёс зүйг эзэмшсэн мэргэжлийн аялалын хөтөч, жолооч, баазын менежер, зөөгчдийг бэлтгэдэг юм. Энэ нь өөрсдийн эх орны аялал жуулчлалын салбарт оруулж буй томоохон хувь нэмрийн нэг гэдгийг онцлон тэмдэглүүштэй.
 
СЭТГЭЛД ХҮРСЭН АЯЛАЛУУД
 
“Нью Жуулчин Турс” нь олимпийн наадмын албан ёсны билет борлуулагч, түнш байгууллага юм. Тиймдээ ч “Афин- 2004”, “Турин-2006”, “Бээжин - 2008”, “Ванкувер 2010”, “Лондон - 2012”, “Сочи-2014” зэрэг зуны болон, өвлийн олимпийн наадмын хөгжөөн дэмжигчдийн аялалыг амжилттай зохион байгуулсан юм.
Мөн тэд “Спорт аялал”-ыг шинээр санаачлан Азийн наадам болон “Фифа” буюу хөлбөмбөмгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийн аялалыг ч давхар зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой. Жишээлбэл “ФИФА-2010” тэмцээний 30, 2014 оны дэлхийн аваргын 60 хүнтэй аялалыг зохион байгуулжээ. Аялагчдын тооны хэмжээ даруй өссөн байхаас үзэхэд “Нью Жуулчин Турс”-ын үйлчилгээ болоод аюулгүй байдлын бодлого, чанарын стандарт нь дэлхийн жишигт хэдийн хүрснийг батална.
Басхүү аялалууд нь дотроо олон янзын хувилбартай бөгөөд сонголт ихтэй. Спортын аялал, Групп аялал, Ази болон Европ, Халуун орон, Хүүхдийн болоод Мөргөлийн аялал гэсэн олон сонирхолтой аялалуудаас хүссэнээ сонгон амрах, аялал, хэзээ мартагдашгүй дурсамжийг өөртөө бүтээж өгөх боломжийг “Нью Жуулчин Турс” олгодог.
Тус компанийн хамт олон цөөн хүнтэй групп аяллуудын хөтөлбөрийн төлөвлөлтийг аялагчийн хүсэл сонирхолтой маш сайн уялдуулж өгдөг байна. Өөрөөр хэлбэл тухайн хүн аялалын явцад өөр нэг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл аялалын ахлагчдаа мэдэгдэж, боломжит хувилбаруудаас сонгох юм. Мөн гадаадын аялагчийг байгалийн үзэсгэлэнг харуулаад орхих биш тусгайлан зассан гэрт Монголын өв уламжлалтай бүрэн таниулж, өөрийн орны үнэт зүйлсийг дэлхийд сурталчилж байна.
 
ДЭЛХИЙГЭЭР АЯЛАХ ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛНЭ
“Нью жуулчин турс” нь одоогийн байдлаар Монгол Улс дахь хамгийн том автобаазтай аялал жуулчлалын хувийн компани гэдгээрээ онцлог, давуу талтай. Эднийх 45 хүний суудалтай 5 автобус, 30-34 хүний суудалтай 4 автобус, 19-25 хүний суудалтай 4 автобус, 8-14 хүний суудалтай 5 микробус, Японы жийп болон суудлын 7 автомашинтайгаар жуулчны үйлчилгээнээс гадна улс хоорондын тээврийн үүрэг гүйцэтгэж, УБ -Улаан Үдийн хооронд байнгын олон улсын тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Үйлчилгээний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин ажиллаж жолооч бүрийг хөдөлмөр, аюулгүй байдлын сургалтанд хамруулж, хариуцлагын даатгалд даатгуулахаас гадна бүх авто машиндаа техникийн үзлэгийн цаг тухайд нь хийж, холбогдох бүх даатгалд нь даатгуулан ажилладаг учир холын замд эрсдэл гаргахгүй байх сайн талтай юм.
Дэлхийн аялал жуулчлалын удирдагчдын Консулын тайлан мэдээнд дурдсанаар монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь Ази, Номхон далайн орнуудтай харьцуулвал эдийн засгийн хувьд “үнэтэй аялал”-д тооцогддог байна. Ерөөс манай орон Зүүн Азийн бусад үндэстнүүдийг бодвол эртнээс нааш өргөн уудам хээр талд мал аж ахуй эрхэлж, нүүдэллэж ирсэн өвөрмөц уламжлалтай.
Тийм дээ ч “Нью жуулчин турс” компанийн Ерөнхий захирал Ш.Нэргүй “Монголчууд бидний нүүдэлчин ахуй л гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Харин манай компанийн зүгээс нүүдэлчин ахуй, байгалийн сайхныг тэдэнд харуулаад өнгөрөх бус дотор нь гүн оруулж, өөрсдийн уламжлалт ахуй, зан заншилтай сайтар танилцуулахад анхаарч үйл ажиллагаагаа явуулдаг. Монголчуудын соёлын энэхүү өвөрмөц байдал нь хөрш зэргэлдээ орших бусад орноос ялгаруулдаг төдийгүй аялал жуулчлал амжилтай хөгжих хөрс нь болж байдаг” хэмээн онцлон ярив.
Ерөнхий захирал Ш.Нэргүй цаашдаа энэхүү санаан дээр тууштай ажиллах бөгөөд, шинэ төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, эх орныхоо үнэт зүйлсийг аялал жуучлалаар дамжуулан гадаадын иргэдэд таниулах замыг нээх юм. Өөрөө ийн даруухан ярих хэдий ч “Нью жуулчин турс” нь дэлхийн стандартыг хангаж, аялагчдын аюулгүй байдлыг дээд цэгт нь сахин хамгаалах болон эх орныхоо үнэт зүйлсийг дэлхий дахинаа хэдийнэ судлаад эхэлчихсэн билээ. Цаашид угтах гэрэлт ирээдүй өөд галт тэрэг хэдийнэ хөдөлчихсөн гэсэн үг юм.
Хамгийн гол нь үнээр бус чанараар дэлхийд өрсөлдөх “Нью жуулчин турс” аялал жуулчлалын компани ийнхүү монгол уламжлалыг дэлхийд хэдийн таниулаад эхэлжээ.
АЯЛАГЧДЫН СЭТГЭГДЭЛ
СГЗ, Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
“Нью жуулчин турс” компанийн дэмжлэгтэйгээр Дарьгангын бүс нутагт соёл эрдэм, шинжлэх ухааны “Сувдан сондор аялалыг” зохион байгуулсан. Мөн тэд “Ганга нуурын чуулган” гэдэг аяллын шинэ бүтээгдэхүүнийг гаргаж амжилттай зохион байгуулж чадсан. Түүх соёлыг хэвээр нь хадгалах, мартагдсан уламжлалыг сэргээх нь тогтвортой аялал жуулчлалын нэг хэсэг. Тиймдээ ч өөрийн үндэстний уламжлалыг дэлхийн тавцанд таниулж чадаж байгаа “Нью жуулчин турс”-ын хамт олонд талархал илэрхийлье.










МУУГЗ, хөгжмийн зохиолч, “UBS” телевизийн захирал Л.Балхжав
Бид өмнө нь өөрсдөө л аяллаа төлөвлөөд, захиалаад, зохион байгуулж явдаг байлаа. Харин сая гэр бүлээрээ “Нью жуулчин турс” компаниар зуучлуулан аяллаа. Сайхан аялал болсон. Мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэхэд олон талын ашигтай, эрсдэлгүй байдгийг ойлголоо.
Тоймч: Б.Алтанхуяг
 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд