top banner

Эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон хүн амь насаа алджээ


2018-07-09 14:28:05
Зураг
МЕХИКО. /РИА Новости/. Никарагуа улсад өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр өнгөрсөн ням гарагт 14 хүн амь үрэгдсэн тухай тус улсын Хүний эрхийн төвийн тэргүүн Вильма Нуньес мэдээлжээ.
 
“Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, “Үнэхээр аймшигтай үйл явдал болж байна. Амь үрэгдэгсдийн тоонд хоёр цагдаа, эрх баригчдын талыг баримтлагч 1 хүн, эмх замбраагүй байдлыг журамлах албаны нэг албан хаагч орж байгаа” гэж Вильма Нуньес мэдэгдсэн байна.
 
Засгийн газрын талыг баримтлагчид нутгийн оршин суугчдын босгосон бэхлэлтийг буулгах гэж оролдох үеэр хүмүүсийн амь насанд хүрсэн мөргөлдөөн үүссэн байна.
 
Никарагуагийн эрх баригчид ажил олгогчид болон ажилчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой эсэргүүцлийн ажиллагаа тус улсад дөрөвдүгээр саргын 18-наас хойш өрнөж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Даниель Ортега уг шийдвэрийг хүчингүй болгосон хэдий ч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.
 
Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар, эсэргүүйцлийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 309 байсан ба хамгийн сүүлд амь үрэгдэгсдийг нэмснээр энэ тоо 323 болсон байна.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд