top banner

Хантайширын нуруунд 10 илий нутагшууллаа


2018-07-09 16:42:21
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн халиун бугын цус сэлбэх, үржүүлэх зорилгоор илий нутагшуулах ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Хустайн нуруунаас 10 илий Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг Хантайширын нуруунд өнгөрсөн амралтын өдөр буюу 7 дугаар сарын 8-ны өдөр нутагшуулахаар тавилаа.
Уг арга хэмжээг  хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа "Алтайн халиун буга" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, "Алтайн халиун буга" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, "Тайшир Гуулин УЦС" ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Амартүвшин, Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Олонбаатар нар угтан авч, буга нутагшуулах ажилд гар бие оролцлоо. 
"Хантайширын нуруунд халиун буга нутагшуулах ажлыг манай байгууллага 2017 оноос эхэлж, анх найман илий нутагшуулсан. Энэ жил 10 илийг нутагшуулахын зэрэгцээ өнгөрсөн жилийнхийг Хантайширын их нурууны салбар уулсад сул тавилаа" хэмээн "Алтайн халиун буга" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, "Тайшир Гуулин УЦС" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амартүвшин онцоллоо. Тэднийг хангал сайхан буга, согоо болон өсөн үржихэд нутгийн малчин гар бие оролцон угжих, услах ажлыг хариуцан хийж байгаа ажээ.  
 
Э.Нарангэрэл

Монгол брэнд