top banner

МЗЭ-ийн 2018 оны шагналтнууд тодорлоо


2018-07-09 17:42:16
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын зохиолчдийн эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 2018 оны “МЗЭ–ийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодрууллаа. Шагналын эзнээр зохиолч, яруу найрагч А.Амарсайхан, Р.Нямдорж, Б.Болорцэрэн, Г.Нэргүй, Б.Оролзод, С.Пүрэвсүрэн, Г.Бадам, С.Эрдэнэчимэг, Н.Саалуут, Б.Энхбат, Б.Чимиддорж, Э.Амарзаяа нар тус тус тодорчээ.

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон монголын утга зохиолын шинэ залуу авьяастнуудад олгодог "ГОМБЫН СЭР-ОД"- ын нэрэмжит шагналыг энэ жил залуу яруу найрагч Б.Жамбалдорж, Д.Нямдорж, Г Бөртэ-Үжин нар хүртсэн байна. Мөн Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, МЗЭ үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр яруу найрагч, зохиолч О.Бяруузана, Д.Базаргэлэг, П.Алтанцэцэг, Н.Болормаа, Ш.Солонго, Б.Ариун-Эрдэнэ, Л.Туяа, С.Эрдэнэбат, П.Наранбаатар нарын шинэхэн гишүүдээр эгнээгээ өргөтгөсөн байна.


Ж.Батсайхан


Монгол брэнд