top banner

Согтуугаар мотоцикль унаж яваад машинтай мөргөлджээ


2018-07-09 17:51:49
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдрүүд буюу долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 614 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 449 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж, шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 26 хүн гэмтэж бэртэн, орон нутагт нэг  хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд 0-10 хүртэлх насны  гурван хүүхэд осолд өртсөн байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын замд 107-р сургуулийн урд замд "Pruis" маркийн автомашин "Mitsubishi Colt" маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын таван хүн гэмтсэн бол Баянзүрх дүүргийн нутаг Уулын замд "CF" маркийн мотоциклын жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож "Pruis" маркийн автомашинтай мөргөлдөж хоёр хүүхэд, гурван том хүн гэмтсэн ноцтой хэргүүд бүртгэгдэн шалгагдаж байна.
 

Ж.Батсайхан


Монгол брэнд