top banner

Давхар бүртгэлтэй үнэт цаасыг хил дамжуулан арилжаалах чиглэлээр хүсэлт илгээжээ


2018-07-09 18:36:19
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хувьцааг хил дамнуулан арилжаалах зохицуулалтыг бий болгосноор ханшийн тэнцвэртэй байдлыг хангах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн Хөрөнгийн биржээс мэдэгдлээ.

Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан томоохон ахиц дэвшлүүдийн нэг нь үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах журмыг СЗХ, Хөрөнгийн бирж хамтран боловсруулж, хамгийн эхний давхар бүртгэлийн компани болох Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпорейшнийг МХБ-д бүртгэсэн. Тус компанийн хувьцаа нь одоогийн байдлаар гадаад, дотоодын захуудын хооронд хөрвөн арилжаалах боломжгүй байгаа ч  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд хориглосон заалт байхгүй, журмаар зохицуулан хил дамнуулан арилжих боломж нээлттэй байгаа юм.

Хувьцааг хил дамнуулан арилжаалах зохицуулалтыг бий болгох үүднээс холбогдох журмыг боловсруулах чиглэлээр зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах саналыг СЗХ-нд хүргүүлжээ.

Монгол брэнд