top banner

Улиастайчуудыг унадаг дугуйтай наадахыг уриалав


2018-07-09 22:59:13
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Улиастай сум Унадаг дугуйтай хөтөлбөрийг эхлүүлж нэг жилийн нүүрийг үзжээ. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар аймгийн төвийн 56 байгууллага, зургаан сургууль, найман цэцэрлэг үүдэндээ дугуйн зориулалтын зогсоолтой болжээ.
Дугуйгаар өдөр тутмын ажлаа амжуулдаг давалгаа эхэлсэнтэй холбогдуулан дугуйн клубууд Улиастайчуудыг унадаг дугуйтай наадамлахыг уриалаад байна. Улиастайчууд амралтын өдөр бүр дугуйн аялал хийж өнөөдрийн байдлаар 4700 гаруй иргэн дугуйн аялалд хамрагдсан байна. Тиймээс унадаг дугуйг өдөр бүр хэрэглэж амралтын өдрөөр хязгаарлахгүйгээр ажилдаа болон өдөр тутамдаа унадаг дугуй унаж хэвших, байгаль орчноо хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, хувь хүн бүр дугуй унаж санхүүгийн хэмнэлт хийж тогтвортой зөв дадлыг амьдралдаа хэвшил болгохыг уриалаад байгаа нь энэ юм. Наадмын өдрүүдээр хүн бүр автомашинтай хөдөлгөөнд оролцож багагүй түгжрэлийг үүсгэдэг. Тиймээс унадаг дугуйтай наадамлах нь цагаа, халаасан дахь мөнгөө хэмнэх, цаашлаад эрүүл мэндэд хэрэгтэй юм хэмээн дугуйн клубууд уриалжээ. Наадмын үеэр тус клубууд нэгдэж хоггүй наадамлахыг уриа болгож клубын сайн дурын идэвхтнүүд, аймгийн Хот тохижилтын албатай хамтран баярын үеэр хог цэвэрлэх, зайлуулах, иргэдэд хогийн уут тараах үйл ажиллагааг явуулах юм байна. 

Б.Мягмарсүрэн 


Монгол брэнд