top banner

Баян-Өлгийн хоёр харваач улсын мэргэн цолны болзол хангажээ


2018-07-10 08:37:07
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын урианхай, буриад сурын харваанд Баян-Өлгий аймгийн хоёр харваач улсын мэргэн цолны болзол хангажээ.

Тодруулбал тус аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер Үндэсний сурын гарамгай харваач Төхөөний Очироо 30 сумнаас 27 онож урианхай сурын улсын мэргэн цолыг хүртээд байсан юм. Тэгвэл ням гаригт болсон буриад сурын харваанд мөн аймгийн Алтайн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнел” ХХК-ийн харваач Нармандахын Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн буриад сурын улсын мэргэн цолны болзол хангасан байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр үндсэн харваагаар үргэлжилж байна.

Ө.Нурболат


Монгол брэнд