top banner

Их Британийн засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ


2018-07-10 08:48:23
Зураг
ЛОНДОН. /РИА Новости/. Их Британийн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Жереми Хантыг Гадаад хэргийн сайдаар томилсон тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Европын Холбоо болон Их Британийн хооронд ирээдүйд тогтох худалдааны хийгээд гаалийн харилцааны асуудлаар тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйтэй санал зөрөлдсөний улмаас Гадаад хэргийн сайдын албан тушаалаас огцорсон Борис Жонсоны халааг 51 настай Жереми Хант авч байгаа нь энэ аж.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд