top banner

Улсын аварга тариаланч Н.Булгаа 400 сав цэцгээр хотоо чимлээ


2018-07-10 10:06:47
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд хотын зам талбайг зүлэгжүүлэх, эко орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн төв талбайд 400 сав цэцгийг наадмын өмнө байршуулсан нь хотын өнгө үзэмжийг улам чимлээ.  Улсын аварга тариаланч Н.Булгаа эдгээр цэцгийг тарьж, баяр наадмын өмнө Жаргалант сумын аймгийн Засаг даргын орлогч Цогтбаярт хүлээлгэн өглөө.
Тэрээр Ховд хотынхоо зуны өнгийг чимэхээр 400  сав цэцгийг үр хүүхэд, ач зээгийнхээ хамтаар 50 гаруй хоногийн хугацаанд тарьж, ургуулжээ.
Ховд аймгийн нутгийн гантай байж, зуншлага оройтсоноос цэцэг ногоо хараахан сайн ургаагүй байсан бол наадмын өмнө Улсын аварга тариаланчийн сэтгэл зүтгэлээ зориулж тарьсан таримал цэцэгс баяр наадамд өнгө нэмж, олны сэтгэлийг баясгалаа.
А.Бямбасүрэн

Монгол брэнд