top banner

Говьсүмбэр аймгийн наадамд аймгийн заан М.Бямбадорж түрүүллээ


2018-07-10 10:12:35
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 97 жилийн ой Говьсүмбэр аймгийн баяр наадам долдугаар сарын 07-08-нд ёслол төгөлдөр сайхан боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан А.Отгонбаатар, Ч.Булганхүү, Т.Занданбат, О.Баярхүү тэргүүтэй аймаг цэргийн  цолтой 256 бөх барилдахад Дорноговь аймгийн Айраг сумын уугуул  аймгийн заан Мөнхжаргалын Бямбадорж найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртэж говь нутгийнхаа зон олноо баярлууллаа.
Шинэ арслан өмнө нь 2016 оны Дорноговь аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангаж байжээ.
Ховд аймгийн Зэрэг сумын уугуул залуу бөх Жаргалсайханы Жавхлан үзүүрлэж,  аймгийн заан  цол хүртлээ. Харин их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул аймгийн арслан Энхтөрийн Мөнхбаатар үлдэж чимэг нэмсэн бол, Төв аймгийн Жаргалант сумын уугуул аймгийн начин Батмөнхийн Содхүү аймгийн харцага цол цол хүртэв.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул аймгийн арслан Төмөрбаатарын Пүрэвсүрэн шөвгөрч чимэг нэмсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, сумын заан Баатархүүгийн Баясгалантөр, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, сумын заан Очирбатын Эрдэнэ-Очир, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, сумын заан Мөнхбатын Хүрэлбаатар нар тав давж шинээр аймгийн начин цолны болзол хангав.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд