top banner

Хүний наймааны хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ


2018-07-10 10:55:00
Зураг
ЯНГОН. /Синьхуа/. Мьянмар улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой 107 хэрэг гарч, нийт 176 хүн ийм төрлийн гэмт хэргийн золиос болсон тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Хохирогчдын ихэнх хувь нь буюу 100 гаруй нь охид, эмэгтэйчүүд байжээ. Тус улсын Шан, Янгон болон Мандалай мужуудад хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Уг төрлийн гэмт хэрэгт хүчээр гэрлүүлэх, хүчээр биеийг нь үнэлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөг зэргийг багтаан тооцдог юм байна.

Энэ онд тус улсын парламент хүн худалдаалахтай тэмцэх заалтыг 2005 онд хүчин төгөлдөр болсон хүний эрхийн тухай хуульд нэмж оруулахаар төлөвлөөд байгаа ажээ. Уг хуулийн дагуу хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахыг оролдсон этгээдэд 10 жилээс бүх насаар нь шоронд хорих ял ногдуулах юм байна.

Э.Хулан

 


Монгол брэнд