top banner

Гамшигт өртсөн өрхүүдэд таван ханатай гэр өглөө


2018-07-10 12:08:24
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын гамшигт өртсөн өрхүүдэд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага 100-гаад сая төгрөгийн тусламж үзүүллээ.
Нийт 25 өрхөд иж бүрэн таван ханатай гэр, 50 өрхөд хүнсний тусламж олгосныг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул, бүсийн захирал В.Цэнджав нарын хүмүүс гардуулан өгсөн байна.
Тус суманд өнгөрсөн сард болсон үерийн улмаас 86 айл өрх, 6 төрийн байгууллагад 368,0 сая төгрөгийн хохирлыг учирсныг урьдчилсан байдлаар тогтоосон юм.
М.Батжаргал


Монгол брэнд