top banner

Замын-Үүдийн наадамд залуу бөх Х.Нямбаяр түрүүллээ


2018-07-10 12:25:20
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын наадам долдугаар сарын 06-07-нд боллоо. Тус сумын  наадамд  хүчит 128 бөхийн барилдахад залуу бөх Х.Нямбаяр түрүүлж сумын заан цол хүртсэн бол, залуу бөх н.Наранбат үзүүрлэж сумын харцага цол хүртэв.
Харин шөвгийн дөрөвт залуу бөх Б.Наранбат, Б.Мөнх-Эрдэнэ нар шалгарав. Харин цолгүй 64 бөхийн барилдаанд сумын начин Ш.Улаанхүү түрүүлж сумын заан цол, залуу бөх Ц.Батхуяг үзүүрлэж сумын начин цол тус тус хүртлээ.
Мөн баяр наадмын шагайн харваанд найман багийн 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрт Сайншанд сумын  шагайн харвааны баг тамирчид шалгарчээ. 
Замын-Үүдийн наадамд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцсоноос гадна хөрш Эрээн хот, Өвөрмонголоос зочид төлөөлөгчид оролцжээ. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд