top banner

"Хурд" хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд тэмдэглэнэ


2018-07-10 13:12:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок попын ертөнцөд анхдагч хамтлагуудын нэгд зүй ёсоор ордог “Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо энэ наадмаар монгол түмнийхээ хамт өргөн дэлгэр тэмдэглэнэ.
 
“Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сэтгэлд хоногшсон дуугаараа олон түмнийхээ дунд хайрлан хүндлэгдсэн тус хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 11-ны 20:00 цагт Сүхбаатарын талбайд шүтэн бишрэгчдийнхээ хамт тэмдэглэхээр зэхэж байна. 
 
Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн гишүүдийн хамгийн том ах Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиожээ.
 
"Хурд" хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байсан юм. Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан пянз" хэвлүүлсэн бөгөөд АНУ-ын "Erika records" студид хийлгэсэн тус пянзанд 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм.
 
Д.Өлзий

Монгол брэнд