top banner

Англи-Хорватын тоглолтын дараа эмх журамтай байхыг хөл бөмбөгийн фанатуудад уриалав


2018-07-10 14:19:40
Зураг
ЛОНДОН./ТАСС/. Англи-Хорватын багуудын хооронд болох ДАШТ-2018-ны хагас шигшээ тоглолтын дараа нийслэл хотод эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг Лондон хотын цагдаагийн газраас хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд хандан уриалжээ.
 
Өмнө нь болсон ДАШТ-ий ¼ шигшээгийн тоглолтын /Англи-Швед/ дараа Лондон хотод хэв журам зөрчсөн 226 удаагийн тохиолдол гарчээ. Хөл бөмбөгийн фанатууд зогсоолд байсан автомашинууд дээр гаран дэвхцэж, хотын өмч хөрөнгийг сүйтгэсэн байна. Зарим танхай этгээдүүд Шведийн "IKEA" дэлгүүр рүү дайран орж, мебель орнууд дээр үсрэн цовхчиж байжээ.
 
“Шведтэй хийсэн тоглолтын дараа хөгжөөн дэмжигчид гудамжуудыг хаасны улмаас түргэн тусламжийн машинууд дуудлагад маш их цаг алдаж очсон. Харин Орос руу явсан Английн хөгжөөн дэмжигчид биеэ маш зөв авч явсан бөгөөд ямар нэгэн зөрчилд холбогдоогүй” гэж Английн Үндэсний цагдаагийн газрын хөл бөмбөгийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Марк Робертс ярилаа.
 
Э.Аянзаяа 


Монгол брэнд