top banner

Цагдаагийн зарим алба хаагчдыг шагнажээ


2018-07-10 22:34:24
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргасан Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын зарим алба хаагчид шагнагдсаныг долоодугаар сарын 9-ний өдөр тус газрын дарга Г.Түмэннасан гардуулав.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Захиргааны удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Х.Энхбат, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Батбаатар, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Баярсайхан, “Цагдаагийн алдар” тэмдгээр цагдаагийн бэлтгэл хошууч Д.Эрдэнэбилэг, бэлтгэл ахлах ахлагч Х.Нэргүй, “Хүндэт жуух”-аар цагдаагийн ахлах дэслэгч П.Ууганбаатар нар шагнагдсан юм. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны долоодугаар сарын 03-ны өдрийн Б/481 дугаар тушаалаар хугацааны Цагдаагийн ахмад цолоор мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Амартүвшин, цагдаагийн дэслэгч цолоор Холбоо мэдээллийн инженер дадлагажих ажилтан Б.Галмандах, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр Цагдаагийн ахлах ахлагч Г.Цээноров, Цагдаагийн ахлах ахлагч Д.Манлайбаатар, “Хүндэт жуух”-аар Цагдаагийн хошууч Д.Болормаа, Цагдаагийн хошууч М.Лхагвасүрэн, Цагдаагийн хошууч С.Санвайдагва, Цагдаагийн ахмад С.Мөнхнайрамдал, цагдаагийн ахмад А.Баттөр, Цагдаагийн ахмад М.Барсбаатар, Цагдаагийн хошууч Д.Хатанбаатар, Цагдаагийн ахмад Д.Сүрэн, Цагдаагийн ахлах ахлагч Л.Амартүвшин, Цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхтөр нар шагнагдлаа. Түүнчлэн “Албаны төлөө” 1, 2, 3-р зэргийн медалиар нийт 12 алба хаагч шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлжээ. Эдгээр алба хаагчдад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасан баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэв.
Э.Нарангэрэл


Монгол брэнд