top banner

Аймгийн удирдлагууд цэц мэргэнээ сорилоо


2018-07-11 00:01:02
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Наадмын энэ өдөр Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл сурын харвааны талбайд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар зочилж, сум тавин онч мэргэнээ сорилоо.
Сурын талбай баяр наадмын өмнөхөн зориулалтын асартай, сүүдрэвтэй үзэгчдийн суудалтай, хашаатай болж шинэчлэгджээ. Энэхүү тохижилтын ажлын хөрөнгийг аймгийн Засаг дарга шийдвэрлэн өгсөн аж. Цаашид ч тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ гэдгээ аймгийн дарга хэлсэн юм. Сур харваа бол жуулчдын тэр дундаа гадны жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг онцлогтой спортын төрөл бөгөөд сурын спортын анхдагчдын өлгий нутаг гэдгээрээ Сэлэнгэ аймаг алдартай юм.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд