top banner

Хоёрын даваа өндөрлөж, маргааш гурвын даваагаар баяр наадам үргэлжилнэ


2018-07-11 19:40:32
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын хоёрын даваа өндөрлөв.

Энэ даваа
нд дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын улсын аваргууд болон улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд учраа бөхчүүдээ давсан юм. Энэ наадамд аймгийн арслан цолтой 99 бөх барилдсан.

Хоёрын даваанд аймгийн арслан Н.Мустафа цэргийн арслан Д.Цэрэнтогтох нар тунаж Д.Цэрэнтогтох давж, хоё
рын даваа өндөрлөсөн бөгөөд долдугаар сарын 12-нд буюу маргааш өглөө 09 цагаас гурвын даваа үргэлжилнэ.

Монгол У
лсын начин Л.Батзориг Төв аймгийн Алтанбулган сумын харъяат бөгөөд Зэвсэгт хүчний 119 анги, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан П.Эрхэмжаргалд өвдөг шороодсон бол Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Ууганбаяр, улсын начин Б.Хишигбаатараар хоёр давсан юм.
 

Д.Өлзий


Монгол брэнд