top banner

Аймгийн алдарт уяач Д.Давааноровын саарал азарга түрүү магнайд хурдлав


2018-07-12 08:57:02
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 87, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойн баяр наадмаар Өвөрхангай аймагт зургаан насны морьд уралдлаа.
Азарганы уралдаанд Өвөрхангай аймгийн сумдаас 40 азарга уралдаж, Уянга сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Давааноровын саарал азарга түрүү магнайд хурдлав. Дорнод угшилтай уг азарга аймгийн наадамд хоёр түрүүлж, 12 айрагдаж байжээ.

Аман хүзүүнд Хайрхандулаан сумын алдарт уяач Ц.Батнямын цоохор азарга хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баясгав. Суманд хоёр түрүү авч, 10 айрагдсан Дорноговийн угшилтай хурдан азарга байна.
Айргийн тавт Хужирт сумын харьяат О.Батсайханы алаг, Арвайхээр сумын харьяат аймгийн алдарт уяач Ө.Цогхүүгийн солонго зээрд, Хайрхандулаан сумын алдарт уяач Л.Сосорбурамын хонгор азарга тус тус хурдалж, торгон жолоогоо өргүүллээ.
Б.Батчимэг


Монгол брэнд