top banner

Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна


2018-07-12 10:27:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 11-15-ны баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10.00-15.00 цагийн хооронд ажиллаж байна.
Мөн томоохон улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, амаржих газрууд тодорхой хуваарийн дагуу хариуцлагатай жижүүр гарган нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Б.Нарангэрэл хэлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг, Сурын талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн баг байрлаж, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар 5 хоног үргэлжлэх баяр наадмын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн эрсдэл гаргахгүйн төлөө ажиллана гэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах бол иргэд, наадамчин олон 323002 дугаарын утсанд дуудлага өгвөл санал хүсэлт хүлээн авах юм.
 

Монгол брэнд