top banner

Хөвсгөлийн А.Бэлгүүдэйн Соёолон улсад түрүүллээ


2018-07-12 11:59:51
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсайханы Бэлгүүдэйн хонгор халзан Соёолон Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд Улсад түрүүлж наадамчин олныг баясгалаа.
Мөн айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Монгол Улсын тод манлай уяач Г.Доржпүрэвийн хээр Соёолон хурдалж нар хур тэгширсэн наадмын өдрүүдэд хоймор нутгийнхан хийморлог байна. Харин өнгөрсөн жил түрүүлж байсан  Монгол Улсын алдарт уяач Т. Болдбаатарын Халиун азарга 9-д хурдалсан байна. 
Б.Гантуяа    

Монгол брэнд