top banner

Үүрийн голын усны түвшин, үерийн түвшинг 35 см-ээр давжээ


2018-07-12 13:48:16
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд зарим нутгаар агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин олон жилийн дунджын орчим хэвийн байсан боловч сүүлийн үед дуу цахилгаантай усархаг бороо ойр ойрхон орсоны улмаас гол усны түвшин нэмэгдэж зарим нь үерийн түвшинг давсан байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүрийн голын усны түвшин, үерийн түвшинг 35 см-ээр давсан байгаа тул ард иргэдийн болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж  байлаа. Тус аймгийн нутгаар өнөөдөр, маргааш бороо орохгүй боловч энэ сарын 14-өөс ихэнх нутгаар хур бороо орох төлөвтэй байгаа ажээ.  
Б.Гантуяа 

Монгол брэнд