top banner

Н.Баярхүүгийн хүрэн даага түрүү магнайд хурдаллаа


2018-07-12 13:56:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Нэргүйн Баярхүүгийн хүрэн даага түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуу Төмөрхүрээгийн Төрмөнхийн хүрэн, айргийн гуравт өвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Пэлжээгийн Батбаярын хээр худлав. Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул Батсуурийн Энхбаярын халтар, ХУвс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан даага хурдалж, торгон жолоо өргүүллээ.

Үндэсны их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 61 даага бүртгүүлснээс 112 нь шандас сорьсон юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд