top banner

Сурын харваанд давхардсан тоогоор 100 гаруй харваач оролцов


2018-07-12 17:05:20
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн баяр наадмын сурын харваа нь “Урианхай сурын харваа”“Үндэсний сурын харваа”“Хүүхдийн сурын харваа”-ны эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 100 гаруй харваач оролцлоо.
“Үндэсний сурын харваа”-ны эрэгтэй төрөлд Тэргүүн байранд Ховд аймгийн Дуут сумын харъяат, “Зэлмэ сурын холбоо”, аймгийн барилга угсралтын “Бүтээмж Фавиур” ХХК-ийн харваач Монгол Улсын Спортын мастер Д.Чулуунбат 37 оноогоор шалгарч, шинээр “Аймгийн мэргэн цол”-ны болзол хангав. Мөн хоёрдугаар байранд Мөнххайрхан сумын уугуул, аймгийн БОАЖГ-ын Сум дундын Ойн ангийн залуу харваач Э.Хосбаяр 36 оноогоор, Гуравдугаар байранд Дуут сумын харъяат, “Зэлмэ сурын холбоо”“Өсөх чимэг”ХХК-ийн харваач МУ-ын Спортын дэд мастер Б.Галмандах 32 оноогоор, Дөрөвдүгээр байранд Мөнххайрхан сумын“Хаан сурын холбоо”, Үндэсний сурын 1 дүгээр зэргийн харваач Б.Хүдэрхуяг 29 оноогоор, Тавдугаар байранд Дуут сумын “Зэлмэ сурын холбоо”“Ар хужирт нөхөрлөл”-ийн харваач Т.Хаянхярваа 28 оноогоор тус тус шалгарлаа.
Харин эмэгтэй төрөлд: Нэгдүгээр байранд Дөргөн сумын харъяат залуу харваач С.Цэнгэл 22 оноогоор шалгарч, шинээр “Аймгийн мэргэн цол”-ны болзол хангав.
Мөн хоёрдугаар байранд Жаргалант сумын харъяат, Аймгийн Татварын хэлтсийн харваач аймгийн мэргэн Р.Эрдэнэбаяр 18 оноогоор, Гуравдугаар байранд Манхан сумын харъяат, Цаст-Алтай цогцолбор сургуулийн харваач Б.Цэцэгмаа 14 оноогоор, Дөрөвдүгээр байранд Жаргалант сумын харъяат, “Хөгжил Политехник Коллеж”-ийн харваач М.Хишигзул 14 оноогоор, Тавдугаар байранд Жаргалант сумын харъяат, аймгийн БТСГ-ын харваач Аймгийн Дархан мэргэн Д.Шинэхүү 13 оноогоор тус тус шалгарав.
Түүнчлэн “Урианхай сурын харваа”-ны тэргүүн байранд Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Баруун бүсийн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн харваач Спортын дэд мастер С.Гансүмбэр шалгарч, шинээр “Аймгийн мэргэн цол”-ны болзол хангав.
Мөн хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Мянгад сумын харваач Спортын мастер н.Алтангэрэл, Гуравдугаар байранд Дуут сумын харваач Спортын дэд мастер Д.Батболд, Дөрөвдүгээр байранд Мөнххайрхан сумын “Хаан сурын холбоо”-ны харваач Спортын мастер У.Эрдэнэбат, Тавдугаар байранд Жаргалант сумын харъяат, аймгийн БТСГ-ын харваач Спортын дэд мастер, Аймгийн Дархан мэргэн Ч.Түмэндэмбэрэл шалгарлаа.
“Хүүхдийн сурын харваа”-ны эрэгтэй төрөлд: Нэгдүгээр байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн харваач Э.Төрмөнх, Хоёрдугаар байранд Дуут сумын ЕБС-ийн харваач Т.Энхзориг, Гуравдугаар байранд Дуут сумын ЕБС-ийн харваач Б.Өсөхбаяр нар шалгарав. Мөн эмэгтэй төрөлд: Нэгдүгээр байранд Мөнххайрхан сумын ЕБС-ийн харваач М.Даваабал, Хоёрдугаар байранд Мөнххайрхан сумын ЕБС-ийн харваач П.Номундарь, Гуравдугаар байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн харваач Ё.Урангоо тус тус шалгарсан юм. Эдгээр харваачдын шинэ цол, шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэв. Мөн улс, аймгийн цолтой ахмад харваачдад хүндэтгэл үзүүллээ.
А.Бямбасүрэн


Монгол брэнд