top banner

Улаанбаатарт 23-25 хэм дулаан


2018-07-13 09:06:41
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус,  бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Түр зуурын цэлмэлттэй үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Монгол брэнд