top banner

Япон улсад үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 200 даваад байна


2018-07-13 12:58:15
Зураг
ТОКИО. /РИА Новости/. Японы төв болон баруун хэсгүүдэд үер буусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 204 болсон тухай тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.

Түүнчлэн 28 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт Японы засгийн газар 10 мужийн бэртэж гэмтсэн 58 хүнд 35 тэрбум иен буюу 350 сая орчим ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан байна.

Үер усны гамшигт өртөөд буй газруудад Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний болон гал түймэртэй тэмцэх газрын 73 мянган ажилтан, мөн 5500 сайн дурын ажилтан ажиллаж байна. Бэртэж гэмтсэн 5000 хүн нүүлгэн шилжүүлэлтийн цэгүүдэд байрлаж байгаа аж.
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд