top banner

Монгол Улсын аварга Н.Батсуурьт “Ланд крузер-200” автомашин гардууллаа


2018-07-13 13:32:22
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьт түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг гардуулав.

Нийслэлийн Засаг дарга  С.Батболд, "Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурийн гэр бүл, ахан дүүс, бөх сонирхогч хүрэлцэн ирсэн байв.

Тоёота моторс корпораци тав дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

"Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши хэлэхдээ,“Монгол Улсын аварга Н.Батсуурь танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн түүнд бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашины түлхүүрийг гардууллаа.
.
Монгол Улсын аварга Н.Батсуурь “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Тоёота моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье” хэмээв.

Монгол брэнд