Захууд энэ сарын 16, 17-ноос ердийн хуваарийн дагуу ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
dogsom@montsame.mn
2018-07-14 11:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадамтай холбоотой захууд амарч байна. Гэхдээ энэ сарын 16-аас зарим зах ажиллаж эхэлнэ. “Барс” 1, 2 худалдааны төвүүд  энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв 7 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 7 дугаар сарын 11–17-ыг дуустал амарч, энэ сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хар хорин” худалдааны төв мөн сарын 11-16-ны өдрийг дуустал амарч,  17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Ж.Болор

Холбоотой мэдээ