top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно


2018-07-15 11:59:53
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 7 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Үнэг одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

 

Монгол брэнд