top banner

Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амь үрэгджээ


2018-07-15 15:08:07
Зураг
ГАЗЫН ЗУРВАС. (Reuters). Ням гарагт Газын зурвас дахь нэгэн байшинд бөмбөг дэлбэрч, хоёр палестин хүн амь үрэгдэж, нэг хүн шархадсан тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
 
Израиль болон Палестины хооронд гал зогсоосноос хойш хэдэн цагийн дараа болсон уг дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ажээ. Газын зурвасын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр, нас барсан хоёр хүн аав, хүү хоёр байжээ.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд